Пүрэв гарагт бүх нийтээр амарна

Пүрэв гарагт бүх нийтээр амарна

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 102 жилийн ой 2026 оны 11 дүгээр сарын 26-нд буюу энэ долоо хоногийн пүрэв гарагт тохиож байна. 

Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг.

Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан 11 дүгээр сарын 26-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.