Завхан аймгийн есөн суманд баавгайн 42 удаагийн дуудлага бүртгэгджээ

Завхан аймгийн есөн суманд баавгайн 42 удаагийн дуудлага бүртгэгджээ

Завхан аймгийн есөн суманд баавгай үзэгдсэнтэй холбоотой 42 удаагийн дуудлага бүртгэгдэж, 21 өрхөд бодит хохирол учирсан талаар аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр мэдээллээ.

Тодруулбал, баавгай долоон үхэр, 11 бог мал барьж, гурван үхрийг хүндээр шархдуулсан байна. Мөн бусад төрлийн хохирол, зардал нэмэгдэж байгааг мэдээлэв.

Аймгийн Онцгой комиссын чиглэлээр баавгай ихээр үзэгдэж буй газруудад онцгой байдал, цагдаа, орон нутгийн удирдлага болон байгаль орчны байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байна. Мөн нэг баавгайг агнасан талаар мэдээллээ.

Иргэд, малчдыг сонор сэрэмжтэй байж, баавгайтай холбоотой дуудлага, мэдээллийг дараах утсаар өгөхийг Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр анхаарууллаа.

Завхан аймгийн Онцгой байдлын газар: 7046101, 7046105

Завхан аймгийн Байгаль орчны газар: 99468800, 99060809

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.