🔴Амь хохирогч эрэгтэйг баавгай гэрээс 100 гаруй метр орчим зайд чирж аваачин иджээ

AI хөрвүүлсэн

ШУУРХАЙ СУРВАЛЖИЛГА: БЗД-ийн 35 дугаар хороонд баавгай айл руу дайрч, нэг иргэн амиа алдан, нэг иргэн хүнд гэмтсэн хэрэг гарсан.

Улиастайн Бурхантын ам гэх газарт энэ сарын 7-ноос 8-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд айлын гэр рүү баавгай дайрсан онц ноцтой хэрэг гарчээ. Халдлагын улмаас 44 орчим насны эрэгтэй баавгайд бариулан газар дээрээ харамсалтайгаар амиа алдаж, хамт байсан эмэгтэй хүндээр гэмтэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна. Газар дээрээс нь бэлтгэсэн сурвалжилга, иргэд болон албаны хүмүүсийн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.


НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: ХОХИРОГЧИЙН ХӨРШ, ТӨРӨЛ САДНЫ ЯРИЛЦЛАГА

- Танайх яг хаана байрладаг айл вэ? Сая Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид ирээд явав уу?

- Манайх энэ Бурхан хошууны цаахнуур байдаг айл. Сая энд холбогдох бүх л шатны албан тушаалтнууд, харьяалах хүмүүс нь ирж ажиллаад явлаа. Ард иргэд өөрсдөө ийм нөхцөл байдалд юу ч хийж чадахгүй учраас хүмүүсийг дайчилж, эд хогшил, гэр орныг нь янзлуулаад хураалгаж байна гэсэн мэдээлэл өгсөн.

- Хохирогчдын талаар өөр өөр мэдээлэл гараад байна. Гэр бүлийн хүмүүс байсан уу, эсвэл хамт амьдардаг байсан уу? Талийгаач хэд орчим насны хүн байв?

- Хүн амь насаа алдаад ийм хэцүү гай зовлон нүүрлэчихээд байхад заавал эр эм байсан уу, цуг байсан уу гэж хүнд асуулт асуух хэрэг байна уу даа. Мэдээлэл нь цагдаа, сэргийлэхэд бүгд очсон байгаа. Талийгаач нь 44 настай, Төмөрөө гэдэг хүн байсан. Манай энэ хавиар олон жил амьдарсан, бүх айл амьтанд тусалж дэмждэг, хонож өнжиж явдаг, ямар ч гэм буруугүй, тусч сайхан залуу байсан юм. Харин гэмтсэн эмэгтэй нь манай худ ураг байгаа юм. Биеийн байдал нь маш хүнд байна. Сая дүүгээсээ мэдээлэл авлаа. Толгойныхоо ар талын дагзнаас эхлээд урагшаа хуйхыг нь хуулаад хаячихсан, хоёр мөрийг нь тэр чигт нь ураад хаячихсан, нүүр ам нь маш хүнд гэмтсэн байдалтай эмнэлэгт хэвтэж байна гэсэн.

- Сүүлийн үед энэ орчимд баавгай үзэгдэж байсан гэсэн мэдээлэл бий юү?

- Энэ баавгай гэж зунаас хойш, 7 дугаар сараас эхлээд 2-3 сар ярилаа шүү дээ. Сибирийн баавгай орж ирсэн гэж байснаа сүүлдээ Улаанбаатар хот руу ороод ирлээ гэсэн. Одоо ингээд хотод ороод ирчихсэн айлыг түйвээгээд, хүний амь нас хохироочихлоо. Үнэхээр гомдолтой, хэцүү байна. Энэ хавиар 2-3 удаа үзэгдсэн гэж эндхийн нэг залуу ярьсан байсан. Би хувьдаа нүдээрээ 2-3 удаа харж үзээгүй, худлаа хэлээд яах вэ. Гэхдээ үзэгдээд л байсан нь үнэн, тэгээд л эцэст нь хүн барьчихлаа шүү дээ.4957612bb31f4976a2be0723d3eb54b9

1a5f6a1165304a89935f7c7de2e6c685

- Та энд хэдэн жил амьдарч байна вэ? Шөнө юу болсныг хэдийд мэдэв?

- Би энд маш олон жил амьдарч байна. Манай ээж одоо 87 настай хөгшин бий, энэ нутагт 45-46 жил амьдарч байна. Бид хоёр зундаа энд агаарт байж байгаад өвөлдөө хот руу ордог, яг орох гээд л байж байлаа. Өчигдөр шөнө болсон энэ аймшигт явдлыг өглөө үүрээр л мэдлээ. Мэдсэнээсээ хойш ерөөсөө чичирч дагжаад л, үнэхээр хэцүү байна. Энэ чинь араатан амьтан шүү дээ. Нэг удаа хүн барьчихсан юм чинь дахиад л хүн барина. Цаашид хэдэн хүний аминд хүрэхийг мэдэхгүй, айдастай байна. Манай энүүгээр айл маш ихтэй.

- Шөнө чимээ шуугиан, нохой хуцах, хүн хашхирах нь сонсогдоогүй юу?

- Шөнө цагдаа нар гэрлээ асаагаад маяктай давхилдаад байсан юм билээ. Гэрт байсан айлууд чимээгээр нь сэрсэн байсан. Байшинтай бид нар бол битүү болохоор юу ч мэдээгүй, өглөө босоод л ийм аймаар юм болсныг мэдлээ. Нөгөө гэмтсэн эгч маань өөрөө арай гэж гэрээсээ гараад, гол дагаж урд айлдаа очиж хэлснээр анх түргэн тусламж, цагдаад дуудлага өгсөн гэсэн. Эднийх чинь үхэр, адуутай, мал малладаг айл. Энэ 35 дугаар хороо чинь урьд нь 20 дугаар хороо байхаас эхлээд л 40 гаруй жил амьдарч байгаа улсууд. Манай эндхийн иргэд газрын бичиг баримт ч үгүй олон жил болж байна. Гэтэл гадны хүмүүс ирээд л газар аваад байдаг. За тэр ч яах вэ, хүний алтан амь эрсэдчихээд байна шүү дээ. Энэ баавгай болон зэрлэгшсэн нохдыг яаралтай устгах хэрэгтэй. Онцгой байдал, холбогдох байгууллагууд айлуудаар явж сэрэмжлүүлэг өгөх ёстой байсан юм. Гэтэл тийм арга хэмжээ аваагүй, иргэдэд анхааруулаагүй явсаар байгаад хүний амь эрсэдлээ. Цагдаа, онцгойгийнхон сая өглөө үүрээр л ирцгээлээ.


ХОЁРДУГААР ХЭСЭГ: НИЙСЛЭЛИЙН АВРАХ АНГИЙН ШТАБЫН ДАРГЫН ТОДРУУЛГА

- Та албаны хүний хувьд эрэн хайх ажиллагааны талаар тодруулга өгөх боломжтой юу?

- Нийслэлийн аврах ангийн штабын дарга, дэд хурандаа М.Цогтбаяр: Сайн байна уу. Энэ эрлийн ажиллагаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байгаа учраас Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга нь өөрөө шууд удирдлагаар хангаж, нэгдсэн мэдээллийг өгөх үүрэгтэй. Миний хувьд Нийслэлийн аврах ангиас хуваарилж өгсөн сектор дотор эрлээ хийж гүйцэтгээд дөнгөж сая бууж ирлээ. Зүүн энгэр, жалгаар самналт хийсэн. Одоо бусад бүрэлдэхүүнтэйгээ нэгдсэн журмаар цуглаж, цагдаа болон бусад албаныхантайгаа дараагийн авах арга хэмжээгээ зөвлөлдөхөөр цуглаад байна.

- Эрлийн ажиллагааг хэрхэн зохион байгуулж байна вэ? Өмнө нь энэ хавьд баавгай үзэгдсэн тухай бүртгэл байсан уу?

- Бид ам, жалгуудыг хувааж аваад самналт хийж байна. Өмнө нь баавгай үзэгдэж байсан эсэх талаар дүүргийн Байгаль орчны албанд ямар бүртгэл байсныг одоогоор бид мэдэхгүй. Бидэнд өглөө дуудлага мэдээлэл ирсний дагуу зураглал дээр координат зааж өгсөн, тэр амаар мод, чулуутай хэсгүүдээр эрлээ хийсэн. Хэрэг явдал яг яаж өрнөсөн, ямар байдалтай осолдсоныг газар дээр нь одоо л ирж үзэж байна. БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч Мягмардорж тэргүүтэй удирдлагууд дэлгэрэнгүй мэдээллийг өгнө.dc3d92fac4ac475da5c542429ceda9be7786ee49a6484d4282dda68c219696f8

- Танай бүрэлдэхүүн хэдэн хүнтэй ажиллаж байна вэ? Баавгайг олбол шууд устгах уу?

- Манай багаас 3 алба хаагч, 1 жолооч, албаны эрэлч нохойтой нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Туулах чадвар сайтай машинаар явж байна. Модон дотор явганаар нохойгоо дагуулаад явах боломжгүй, баавгай гарч ирж дайрах эрсдэлтэй тул машинаас нохойгоо хөтлөн чимээ сонсгох, барааг нь харах байдлаар эрж байна. Мөн өндөрт нисдэг, цэнэгээ удаан барьдаг 2-3 дроныг агаарын тандалтад ашиглаж байна. Бидний гол үүрэг бол тухайн амьтан энэ орчинд байна уу, үгүй юү гэдгийг тогтоох явдал юм. Хэрэв баавгай тааралдвал бид шууд буудах зэвсэггүй, тийм зөвшөөрөл ч ирээгүй. Бид дүүргийн удирдлагад баавгайн явсан чиглэл, зайг мэдээлэх үүрэгтэй. Цаашид нойрсуулах уу, устгах уу гэдгийг Байгаль орчны газрын мэргэжилтнүүд болон тусгай албаныхан шийдвэрлэж ажиллана. Бид өглөө 09:00 цагт хуваарилагдсан амандаа гарч самналт хийгээд одоо цуглараад байна.


ГУРАВДУГААР ХЭСЭГ: ОРШИН СУУГЧ ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ

- Та энэ хавийн оршин суугч уу? Шөнө болсон явдлыг хэзээ мэдсэн бэ?

- Бид нар дандаа л энэ хавийн суугуул оршин суугчид. Хөдөө өвөлжөөнөөсөө ирээд энд олон жил зусдаг юм. Шөнө байгаль хамгаалагч нар, онцгой байдлынхан ирж, "Энэ доод гарам дээр баавгай явж байгаад хүн барьчихлаа шүү, ганц нэгээрээ битгий бай, бөөндөө цуглаж байгаарай" гэж анхааруулсан. Өглөө ирээд харахад үнэхээр харамсалтай, сэтгэл өвдөж, бөөлжис цутгам аймшигтай дүр зураг байна. Цус нөж болчихсон, гэр орныг нь буулгаж янзалж байна.

- Өмнө нь энэ хавьд баавгай болон бусад зэрлэг амьтад харагдаж байсан тохиолдол бий юү?

- Энд бид олон жил амьдрахдаа баавгай орж ирж хүн барилаа гэж ерөөсөө сонсоогүй. Хангайн чоно мал барьдаг байснаас биш баавгай ингэж суурьшлын бүс рүү орж ирнэ гэж зүүдэлсэнгүй. Баавгай хотод ороод ирлээ гэж дуулдаж л байсан, гэвч ийм аймшиг болно гэж бодсонгүй. Энд тог цахилгаан байхгүй, эзгүй газар. Бид нар мал хуйгаа хаяад хот руу орж чадахгүй, өвөлжөө хороо маань энд байдаг. Бидний аюулгүй байдлыг яаж хамгаалах юм бэ? Буу зэвсэг байхгүй, хэдэн хөгшид, хүүхдүүд л байна шүү дээ.

- Талийгаач ямар хүн байсан бэ? Гэр бүлийнхэн нь хаана байдаг вэ?

- Талийгаач залуу бол ганц бие, энд хамт байж манай худ эгчид тусалдаг, түлээ модыг нь бэлдэж, үнээ малыг нь саалцаж өгдөг маш түшигтэй сайхан залуу байсан. Манай худ эгчийн нөхөр нь 2020 онд бурхан болоод, энэ залуу л хань болж тус дэм болж байсан юм. Хөөрхий дөө, өчигдөрхөн л бид нар хадлангаа бөөндөө аваад, уржигдар бүтэн сайн өдөр гэр орноо янзлаад инээж хөхрөөд байж байсан хүмүүс шүү дээ. Гурван хүүхэдтэй, хоёр нь хөдөө орон нутагт барилгын ажил хийдэг, нэг хүү нь одоо энүүгээр явж байна. Хүүхдүүд нь ээжийнхээ ийм болсныг хараад яана даа. Онцгой байдлынхан энэ баавгайг яаралтай олох хэрэгтэй. Цус амссан араатан уул даваад Батсүмбэр, Төв аймгийн сумд руу явбал цаашид хичнээн ч хүний аминд хүрч болзошгүй шүү дээ.58e2d170ef554829b9de56635275910455625262a949446c996c4c87c8ef1608

- Одоо газар дээрх нөхцөл байдал ямар байна вэ? Цагдаа, онцгойгийнхон гэрийг нь буулгасан уу?

- Үгүй ээ, баавгай дайраад гэрийг нь бүрэн сүйтгэчихсэн байсан. Тэгээд манай хэсгийн ахлагч холбогдоод, онцгой, цагдаагийнхантай хамтраад эд хогшлыг нь бөөгнүүлж, цэвэрлэж авлаа. Энэ цус болсон даавуу, хог хаягдлыг хогийн машинаар даруй ачуулахгүй бол үнэрээр нь үхэр мал ирж орилох, зэрлэг ноход цугларах, баавгай дахин ирэх аюултай байна. Хүн харахын аргагүй, элэг эмтэрмээр байна. Төр засаг, холбогдох албаныхан энэ аюултай араатныг нэн даруй дарж устгаж өгөөсэй л гэж хүсэж байна.91f3bb10c9c84c32830075058a80e61fdad9ec3806594cb7a7ed324331a51325


Шөнийн цагаар хохирогч эмэгтэй ойролцоох айлд очиж мэдэгдсэнээр цагдаа, түргэн тусламж, онцгой байдлын алба хаагчид шуурхай ирж ажилласан бөгөөд одоогоор баавгайг илрүүлэн бариагүй байна. Нийслэлийн аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон холбогдох байгууллагууд дрон, эрэлч нохой ашиглан уулын ам, жалгаар эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.