Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийг унтраах хүрээнд үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагаа явуулна
Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн нутаг буюу Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-нд ой хээрийн түймэр гарсныг унтраахаар Дорнод, Өмнөговь, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Байгаль хамгаалагчид, сумын иргэд гурван өдөр ажилласан ч цурмад оруулж чадаагүй байна.
Иймд Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Цаг агаарт зориудаар нөлөөлөх 1, 2 экспедиц дэмжлэг үзүүлэхээр ажиллаж эхэллээ.
Түймрийн голомт Задгайт, Хоньт, Азарга уул орчмоор тэлж газар авсан тул Хилийн цэргийн ангийнхан, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан, нэмэлтээр Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон Багануур дүүргийн хэлтсээс онцгой байдлын албаныхан хүч нэмэгдүүлэн, нийт 140 гаруй хүн, 18 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.
ЦУОШГ-ын Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтэс www.icc.mn цахим хуудаснаас шинэчилсэн мэдээллийг давтамжтайгаар авах боломжтой. Aqua болон Suomi-NPP хиймэл дагуулын зураг 15 цагт шинэчлэгдэнэ.
Хуурайшилтын улиралд ногоон бүсэд зорчиж буй хэн бүхэн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.