МУГТ Л.Энхрийлэн дэлхийн аваргын медалийн төлөө барилдана

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр тун үзүүштэй барилдаануудаар дүүрэн явагдаж байна. 

77ea0722d6fa49f6a50c79737201ce49

Энэ өдөр эрэгтэйчүүдийн -81кг, эмэгтэйчүүдийн -63кг жингийн барилдаанууд явагдаж дэлхийн хошой хүрэл медальт МУГТ Л.Энхрийлэн хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ. 

Тэрээр С хэсгийг тэргүүлэн барилдсан ба эхний барилдаандаа Испанийн залуу бөхийг, шөвгийн 16-д  олимпын хүрэл, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Косовогийн Фазлиу Лаураг тус тус ялж хэсгийн аваргын барилдаанд Израилын Керем Примод ялагдан дагаж барилдсан юм. Дагах барилдаанд олимпын иж бүрэн медальт, дэлхийн зургаан удаагийн аварга Францын домогт Агбегненоу Клариссыг буулган авч медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. 

Медалийн төлөө дэлхийн аваргын алт, хүрэл медальт Нидерландын Ван Лиешут Жоантай хүч үзэх боллоо. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.