Улаанбаатар хотод үүлэрхэг, уулаараа ялимгүй цас орно

Улаанбаатар хотод үүлэрхэг, уулаараа ялимгүй цас орно

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Булганы ихэнх сумд, Өвөрхангай, Дорноговийн хойд, Архангай, Хэнтийн өмнөд, Хөвcгөл, Сэлэнгэ, Төв, Дундговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +2...+7 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +13...+18 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +18...+23 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг, уулаараа ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 8 градусаар хүйтэрч +7...+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 7 градусаар хүйтэрч +8...+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 8 градусаар хүйтэрч +5...+7 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +4 градус дулаан, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.