Амралтын өдрүүдэд хоёр хэсэг газарт замыг хааж, засварлана

Амралтын өдрүүдэд хоёр хэсэг газарт замыг хааж, засварлана

Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны Энгелсийн гудамжинд аравдугаар сарын 10, 11-нд хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийнэ. Үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөнийг амралтын өдрүүдэд хэсэгчлэн хаахаар болжээ.

Тодруулбал, өнөөдөр буюу аравдугаар сарын 10-ны 08:00-22:00 цагийн хооронд замын зүүн талын урсгалыг хаана. Харин аравдугаар сарын 11-ний 08:00-22:00 цагийн хооронд баруун талын урсгалыг хааж, засварын ажлыг үргэлжлүүлэх юм.

rt 1374x687 1 810x405

Түүнчлэн Олимпын гүүрийн хэв гажилтын заадас засварлах ажилтай холбоотойгоор аравдугаар сарын 11-нээс 16-ныг хүртэл шөнө бүрийн 23:00-07:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнийг түр хаана.

Иймд иргэд, жолооч та бүхэн засварын ажил үргэлжлэх хугацаанд бусад замыг сонгон зорчиж, ойлгож хамтран ажиллахыг нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

842087377 1083460837659100 6994084411160973276 n 810x456

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.