🔴 Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ "тэхийн зогсоол" гэдэг шиг намбатайхан ажлаа өгөөд нам тайван амьдрах шаардлага тавина
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх үйл явц, намын бодлого болон төрийн тэргүүний эрх зүйн байдал, ёс зүйн хязгаарлалтын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр Ардчилсан намын хувьд ойлголцоогүй зүйл байхгүй, сонгуульд ялах хүнийг л нэр дэвшүүлэх зарчим баримтална гэдгийг тодотгов. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль шиг сайн дураараа бууж өгч, сонгуулийг жүжиг мэт болгон орлон тоглогчийн байдлаар оролцохгүй хэмээн мэдэгдлээ.
Мөн АН-аас нэр дэвших хүсэлтэй хүмүүст зарчмын хатуу шаардлага тавьж буйг онцолсон юм. Түүний хэлснээр, сонгогдсон нэр дэвшигч бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад бууж ирэхдээ буцаж ирж намаа самрахгүй, эргэн нөлөөлөхгүй, дахин албан тушаал нэхэж шантаажлахгүй байх ёстой аж. Тэр чигээрээ тэхийн зогсоол гэдэг шиг намбатайхан ажлаа өгөөд нам тайван амьдрахыг шаардана гэв.
Ярилцлагыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.