Өвсний үндэс энэ удаад Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын ЕБС-ийн хичээлийн байрыг засварлана

Өвсний үндэс энэ удаад Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын ЕБС-ийн хичээлийн байрыг засварлана

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс буцалтгүй тусламж”*-ийн хөтөлбөрийн хүрээнд 2026 онд хэрэгжүүлэх “Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрыг засварлах төсөл”-д 167,752 ам.доллар хүртэлх хэмжээний буцалтгүй тусламж үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурав.

Энэхүү төсөл нь тус сургуулийн хичээлийн байрны гадна хана, халаалтын систем, цахилгааны шугам сүлжээ, цонх, хаалгыг иж бүрэн засварлаж, сургалтын орчныг сайжруулах зорилготой юм. Үүний үр дүнд сурагч хүүхдүүд болон багш, ажилтнуудад аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан сургалтын орчин бүрдэж, улмаар тухайн орон нутгийн бага, дунд боловсролын орчин сайжрахад хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.

Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 36 жилийн турш “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг төсөл нь Монгол Улсад хэмжээнд 636 дахь, Баянхонгор аймагт хэрэгжих 26 дахь төсөл юм

“Өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны хөтөлбөр юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд  голлох үүргийг гүйцэтгэдэг. Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд  голлох үүргийг гүйцэтгэдэг.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.