Согтуурсан үедээ төрсөн эцгээ зодож, хурууг нь хугалжээ
Цагдаагийн байгууллагад 11 дүгээр сарын 22-ны өдөр “Манай хүү агсам тавиад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, төрсөн эцгээ зодож, гарын хурууг нь хугалсан байна.
Архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэх нь хүний оюун санаанд сөргөөр нөлөөлж, аливаа маргаан даамжрах, хүчирхийлэл үйлдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Гэр бүлийн хүчирхийлэл нь нүднээс далд, нууц хэлбэрээр үйлдэгддэг тул иргэд та бүхэн сэжигтэй нөхцөл байдлыг мэдсэн, анхаарсан тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нэн даруй мэдээлнэ үү.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.