No brand-ийн тав дахь салбар ФЕМИДА хотхонд нээгдэнэ

No brand-ийн тав дахь салбар ФЕМИДА хотхонд нээгдэнэ

No Brand нь Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж, тав дахь салбараа 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах Фемида хотхонд нээх гэж байна.

Энэхүү өргөжилтийн хүрээнд Скай Хайпермаркет ХХК нь Дэхан ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Фемида хотхонд шинэ салбараа нээхээр боллоо. Тус хамтын ажиллагаа нь No Brand-ийн салбар дэлгүүрүүдийн хүртээмжийг нэмэгдүүлж, хэрэглэгчдэд өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүнээ гэртээ ойроос, тав тухтай худалдан авах боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.

No Brand нь чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр хэрэглэгчдэд хүргэхийг зорьдог бөгөөд бүтээгдэхүүний сав баглаа боодол, маркетингийн шаардлагагүй зардлыг бууруулах замаар үнэ, чанарын зохистой харьцааг бий болгодог

Фемида хотхонд нээгдэх шинэ салбар нь No Brand-ийн тав дахь салбар бөгөөд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо болон ойр орчмын оршин суугчдад чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр, гэртээ ойроос худалдан авах боломжийг бүрдүүлнэ.

Нээлтийг тохиолдуулан эхний худалдан авагчдад дараах урамшуулалт бэлгийг олгоно.

  • 68,000 төгрөг болон түүнээс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийсэн эхний 1,500 хэрэглэгчид 30 литрийн багтаамжтай эко тор;
  • 88,000 төгрөг болон түүнээс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийсэн эхний 1,000 хэрэглэгчид 2 литрийн савлагаатай угаалгын шингэн тус тус бэлэглэнэ.

Нээлтийн урамшуулалт бэлэг нь тоо хэмжээ хязгаартай бөгөөд урамшууллын нөхцөлийн дагуу олгогдоно.

Түүнчлэн шинэ салбарын нээлтэд зориулан 200 төрлийн бараа бүтээгдэхүүнийг 50 хүртэлх хувийн хямдралтай үнээр худалдаалах юм.

No Brand нь өөрийн брэндийн бүтээгдэхүүнээс гадна шинэ хүнс, жимс ногоо, хүнсний бүтээгдэхүүн, амттан, ундаа, ахуйн хэрэглээ, гэр ахуйн бараа зэрэг өдөр тутмын хэрэгцээг хангах өргөн сонголтыг хэрэглэгчдэд санал болгож байна.

Шинэ салбарын мэдээлэл

Байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хороолол, Архивчдын гудамж, 691 дүгээр байр, Фемида резиденс. (Степпе Арена буюу Мөсөн өргөөний замын эсрэг талд)

Нээлтийн өдөр: 2026 оны 11 дүгээр сарын 25

Нээлтийн цаг: 12:00

No Brand — Таны хэрэгцээнд нийцүүлэв

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.