УИХ-ын дарга С.Бямбацогт зөвшилцөх зөвлөлийг байгууллаа

УИХ-ын дарга С.Бямбацогт зөвшилцөх зөвлөлийг байгууллаа

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулж ажиллах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон өдрөө чуулганы хуралдаан дээр хэлсэн.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.11.24/ Монгол Ардын намын дарга Н.Учрал, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, ХҮН намын дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр нартай уулзаж, Зөвшилцлийн зөвлөлийн анхны уулзалтыг зохион байгууллаа.

Зөвлөлийн анхны уулзалтаар:

1. Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр сонгогдон ажилдаа орох хүртэлх хугацаанд улс орны тогтвортой байдлыг хангах, нийгэмд талцал, хуваагдал, сөргөлдөөнт байдал үүсгэхгүй байх, улс орны нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллах;

2. Улс орон, иргэдийн өмнө тулгамдаж буй эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх хууль тогтоомжийн төслүүдийг 2026 ондоо багтаан УИХ- ын чуулганаар хэлэлцэн батлах;

3. УИХ-д суудалтай улс төрийн нам, эвслийн удирдлагууд санал зөрөлдөөн үл ойлголцлыг яриа хэлэлцээний замаар зөвшилцөж шийдвэрлэх;

4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулах, сонгуулийг хууль тогтоомжийн хүрээнд шударга явуулах зарчим, цаашдын хамтын ажиллагааны хэлбэр, агуулгыг тохирч ажиллахад санал нэгдэж, хамтран ажиллахаар болов хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

2.jpg
2.jpg
3.jpg
3.jpg
5.jpg
5.jpg
4.jpg
4.jpg

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.