Өнөөдөр Б.Хүдэрчулуун, М.Хүслэн нар хүч үзнэ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр жингийн барилдаан үлдээд байна. 

2a4fb4dbd8744555b89a54f0fb81e1eb

Эхний 10 жингийн барилдаан явагдсаны дараа Япон улсын шигшээ баг долоон алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар ДАШТ-д оролцож буй 93 орныг медалийн чанараар хол тасархай тэргүүлсэн хэвээр байна. 

Өнөөдөр (10 сарын 9) хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн -100кг, эмэгтэйчүүдийн -78кг жингийн барилдаанууд явагдана. 

Эрэгтэйчүүдийн -100кг жинд:

Энэ жинд хамгийн олон тамирчин буюу нийт 56 жүдоч хүч үзэж байгаа ба залуу мастер Б.Хүдэрчулуун эх орноо төлөөлөн эхний барилдаанд Чехийн хашир туршлагатай К.Пиотртой барилдах оноолттой байна.

Эрэгтэйчүүдийн -100кг жингийн В хэсгийн оноолт
Эрэгтэйчүүдийн -100кг жингийн В хэсгийн оноолт

Мөн түүнчлэн энэ жинд Олон улсын жүдо бөхийн холбооны нэрийн өмнөөс (Дүрвэгсдийн баг) М.Хүслэн барилдах ба тэрээр С хэсэгт эхний барилдаанаа АНЭУ-ын Костоев Зафартай хийнэ. 

Эрэгтэйчүүдийн -100кг жингийн С хэсгийн оноолт
Эрэгтэйчүүдийн -100кг жингийн С хэсгийн оноолт

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.