Онцгой байдлын алба хаагчид төрийн одон медиалаар шагнуулжээ

Онцгой байдлын алба хаагчид төрийн одон медиалаар шагнуулжээ

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим алба хаагчдад цол олгох, албаны шагналаар шагнах арга хэмжээ өнөөдөр ОБЕГ-т боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-оор-1, “Цэргийн хүндэт медаль”-аар-1, Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны “Онц гал сөнөөгч” тэмдгээр 2 алба хаагчийг шагнасан юм. 

924003844 1143969185015809 1232375308043138957 n

Мөн ОБЕГ-ын даргын тушаалаар дэд хурандаа цолыг 6, хошууч цолыг 12, ахмад цолыг 8, ахлах дэслэгч цолыг 26, дэслэгч цолыг 6 алба хаагчид тус тус олголоо.

927574873 1693407449032778 5353433402432891153 n

Харин Онцгой байдлын байгууллагыг бэхжүүлэх, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хоор уршгийг арилгах, түүнтэй тэмцэх ажилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны Цэргийн хамтын ажиллагааны өүлгийн ажилтан Б.Нандинчимэгийг ОБЕГ-ын "Жуух бичиг"-ээр шагналаа. 

928229281 1123332640458132 3526646369921895973 n

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Тусгаар тогтнолын бэлгэдэл болсон энэхүү түүхт өдөр ажил, үйлсээ үнэлүүлсэн нийт алба хаагчдад баяр хүргэе. Шагнал, урамшуулал бол ажил, үйлсийн хэмжүүр ч үүрэг, харицлага дагаж байдаг онцлогтой. Энэхүү өдрийг тохиолдуулан нийт алба хаагчид болоон тэдний гэр бүлд хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэлээ. 

927173782 4043841939244254 8170259966049853686 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.