“Төрийн албаны тэргүүний ажилтан” шагнал гардуулав

“Төрийн албаны тэргүүний ажилтан” шагнал гардуулав

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан төрийн албанд тогтвортой, үр бүтээлтэй, ёс зүйг эрхэмлэн, манлайлан ажиллаж буй нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 11 албан хаагчийг Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнажээ.

Шагналыг НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ү.Ганболд болон нийслэлийн Дотоод аудитын албаны дарга З.Отгонбаяр нар гардуулжээ.

6b068e2322dfb32b15f75c39

“Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр:

  1. НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт,
  2. НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан орлогч дарга М.Мөнгөнтулга,
  3. Нийслэлийн Архивын газрын дарга Х.Гантулга,
  4. Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Мягмар,
  5. Багахангай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Давааням,
  6. НЗДТГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын газрын Төрийн сангийн дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Номундарь,
  7. НЗДТГ-ын газрын Нийгмийн бодлогын газрын Нийгмийн халамж, зорилтот бүлэг хариуцсан мэргэжилтэн М.Намсрайхүү,
  8. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн дарга С.Мижиддорж,
  9. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн Э.Дуламрагчаа,
  10. Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтэн Д.Энхтунгалаг,
  11. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Зохион байгуулагч Л.Энхтуул нар тус тус шагнагдлаа.

6b068e2c22dfb32b15f75c3a

6b068e3022dfb32b15f75c3b

6b068e3622dfb32b15f75c3c

6b068e3a22dfb32b15f75c3d

6b068e3e22dfb32b15f75c3e

6b068e4422dfb32b15f75c3f

6b068e4822dfb32b15f75c40

6b068e4f22dfb32b15f75c41

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.