Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж байна
2027 оны төсвийг иргэдийн санал, судалгаанд үндэслэн “Иргэн төвтэй, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөв” байх зарчмаар боловсруулжээ.
Төсвийн хөрөнгийг агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах болон нийгмийн дэд бүтцийг сайжруулах, засаглалын асуудал гэсэн дөрвөн хэсэгт хуваан төвлөрүүлжээ.
Нийслэлээс 2027 онд баримталж буй гол бодлогын нэг нь татварыг хөнгөлж, өрхийн орлогыг хамгаалахад чиглэж байна. Иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлж, 673 мянга гаруй иргэний татварыг нийт 483.2 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.
Түүнчлэн урсгал зардлынхаа тавны нэгийг буюу 476.9 тэрбум төгрөгийг сайжруулсан түлш болон агаарын бохирдлыг бууруулахад зориулна. Ингэснээр 7,800 айлыг утаагүй, цэвэр халаалтад шилжүүлэхээр төлөвлөжээ.
Нийт хөрөнгө оруулалтын 72 хувийг зам, дэд бүтэц, нийтийн тээвэрт зарцуулж, 1.48 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтаас боловсролын 64 төсөлд 181.6 тэрбум, эрүүл мэндийн 21 төсөлд 86 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.