ГССҮТ: Баавгайд бариулсан эмэгтэйн толгойн хэсгээс том хэмжээний хуулагдсан цөмрөлттэй, биеийн байдал хүнд байна
Урьд шөнө нийслэлийн БЗД-ийн 30 дугаар хорооны нутагт дэвсгэр, Бурхантын амны орчмын суурин газар руу баавгай орж ирж, айлын гэр рүү дайрсан ноцтой осол гарлаа. Баавгай 40 настай эрэгтэйн аминд хүрсэн ба 55 настай эмэгтэйн биеийн байдал хүнд, ГССҮТ-д эмчлүүлж байна.
Гэмтлийн хувьд, толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай ирсэн. Эмнэлгийн зүгээс шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээг авсан.
Иргэд, олон нийтэд хандаж хэлэхэд, хотын бүсэд зэрлэг ан амьтан, баавгай орж ирсэнтэй холбоотойгоор гэр, хашаа болон амьдарч буй орчин тойрны аюулгүй байдалд анхаарах, холбогдох байгууллагуудын зүгээс зэрлэг баавгайн халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийн хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг зөвлөж байна.

Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.