20-28 насны залуус машиндаа мансууруулах бодис хэрэглэж байсан үйлдлийг илрүүлжээ
Төв аймгийн цагдаагийн алба хаагчид 2026 оны 10 сарын 7-ны орой эргүүл, хяналт хийж байх үеэрээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдүүдийг илрүүлжээ.
Тодруулбал, 20-28 насны залуус автомашиндаа мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг хууль бусаар олж, хэрэглэсэн байсныг илрүүлж, хэрэгт холбогдолтой байж болзошгүй эм, тариур, мөнгөн дэвсгэрт, дуслын систем зэрэг зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мансууруулах бодис нь Үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын сан, эрүүл мэнд, амь нас, үндэсний язгуур эрх ашигт шууд сөргөөр нөлөөлж нийгэмд учрах хор уршгийг нэмэгдүүлдэг.
Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил нь далд, нууцаар үйлдэгддэг тул иргэд та бүхнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой сэжигтэй үйлдэл, нөхцөл байдал ажиглагдсан тохиолдолд холбогдох байгууллагад яаралтай мэдээлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.