🔴Анчид: Хүн барьсан баавгай дахин ойр хавийн айлууд руу дайрах эрсдэлтэй учраас агнаж, аюулгүй болгох ёстой

AI хөрвүүлсэн
🔴Анчид: Хүн барьсан баавгай дахин ойр хавийн айлууд руу дайрах эрсдэлтэй учраас агнаж, аюулгүй болгох ёстой

Хүн барьж идсэн баавгайг агнах зөвшөөрлийг БОУАӨЯ-наас олгосон бөгөөд эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж байгаа талаар газар дээр нь ажиллаж буй орон нутгийн анчид, иргэдийн төлөөлөл мэдээллээ.

Тэдний мэдээлснээр, хэрэг гарсан тухайн газарт эрлийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Гэвч намар цагийн хуурайшилттай, цас ороогүй байгаа тул мөр хөөх боломжгүй, баавгай аль чигт явсныг тодорхойлоход хүндрэл үүсгэж байгаа аж.

Анчид "Олон хүний хөл хөдөлгөөн, тээврийн хэрэгслийн дуу чимээ амьтныг цааш нь уул руу үргээх эрсдэлтэй тул машин тэргийг холдуулж, орчныг чөлөөлөх шаардлагатай байна. Баавгай өдрийн цагаар бараг үзэгдэхгүй, голдуу үдшийн бүрий болон шөнийн цагаар идэвхждэг. Байгаль орчны яамнаас тухайн баавгайг агнах албан ёсны зөвшөөрлийг олгосон. Хүнд халдаж, амь насыг нь хохироосон баавгай дахин ойр хавийн айлууд руу дайрах эрсдэл маш өндөр тул зайлшгүй агнаж, аюулгүй болгох ёстой" гэв. 

Одоогийн байдлаар эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба болон орон нутгийн иргэд, анчдын төлөөлөл хамтран ажиллаж байна. Байршлыг нь нарийвчлан тогтоох зорилгоор албаны болон хувийн дулаан мэдрэгчтэй, тусгай зориулалтын дронуудыг тасралтгүй нисгэж байгаа юм.

Эхний ээлжинд тухайн баавгайн байршлыг яаралтай илрүүлж тогтоох нь чухал бөгөөд илрүүлсний дараа холбогдох мэргэжлийн байгууллагууд агнах, аюулгүй болгох дараагийн арга хэмжээг шуурхай шийдвэрлэх аж. 

Сэтгэгдэл (16)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Цэцгээ 1 сар, 2 долоо хоног
БҮГДИЙГ НЬ УСТГААЧ ДАХИАД Л ӨӨР БААВГАЙ ГАРЧ ИРЭЭД ХҮН МАЛ БАРЬЖ ИДНЭ ШҮҮ ДЭЭ
С 1 сар, 2 долоо хоног
Чамайг л устгавал таарна
С 1 сар, 2 долоо хоног
Чамайг л устгавал таарна
Дондог 1 сар, 2 долоо хоног
Мөрч нохой барахгүйм болуу
Үнэнхүү 1 сар, 2 долоо хоног
Лав л айлын хотонд орсон баавгай ахиж яг л ирдэг юм билээ...
зочин 1 сар, 2 долоо хоног
хүн барьсан баавгайг гэнэ ээ.Дараачийнх нь хүн барихгүй гэж яаж мэдээд байгаа ман малнууд вэ.
Ganbaatar 1 сар, 2 долоо хоног
Мөрдөгч үнэртэгч нохой л хэрэгтэй шүү
Zochin 1 сар, 2 долоо хоног
Darhan tsaaztai nereer suuliin jiluuded agnaagui too tolgoid ni hyanalt tavidaggui bas ene jil samar jims ni hovordson suurishliin bus uruu orj irsnyg ni shuud ustgaj ard irgediin ayulgui baidliig hangah bailaa. Uy uyiin Baigal orchnii yam muu ajillaj bn.
Зочин 1 сар, 2 долоо хоног
Нэргэсэн хойн н хашгарав гэгчээр анхнаас л аюулгүй болгохгүй яасий байгаль орчны яам юу хийж байсийн
Болд 1 сар, 2 долоо хоног
Нэргэсэн хойн хашгарав гэгчээр байгаль орчны яам юу хийж байсийн анхнаас н аюулгүй болгохгүй хайран хүмүүс
Ганбаатар 1 сар, 2 долоо хоног
Засгийн газрын тогтоол гаргаад, тэнэмэл баавгайг агнахаас өөрөөр шийдэх боломжгүй л дээ. Цаашдаа хор хөнөөл нь улам л аюултай болно.Тарга тэвээрэгээ авч чадаагүй, өлсгөлөн амьтан ичиж чадахгүй учраас улам л аюултай болно.
Зочин 1 сар, 2 долоо хоног
Юугаа ч ухаарахгүй нээх баавгай хайрласанхүмүүс ямар их юм бэ? Хөөрхий малчид маань дандаа айдастай ,азгүй бол баавгайд бариулаад байж байх ёстой юм уу
Зочин 1 сар, 2 долоо хоног
Юугаа ч ухаарахгүй нээх баавгай хайрласанхүмүүс ямар их юм бэ? Хөөрхий малчид маань дандаа айдастай ,азгүй бол баавгайд бариулаад байж байх ёстой юм уу
123 1 сар, 1 долоо хоног
Баавгай дайрах эрсдэлтэй газар улнийхнийх аваачих хэрэгтэй.
Дрон 1 сар, 1 долоо хоног
Дрон нисгээчээ
zochin 1 сар, 1 долоо хоног
Оросд баавгайн тоо толгой өсөөд зохих хэмжээнд хүртэл агнах шийдвэр гарсан бна. Манайх ч гэсэн агнах шаардлагатай бна. УЧИР НЬ. Хүчтэй том баавгайнууд өөр өөрийн эзэмшил газраа тогтоогоод залуу, хүч муутайнуудаа эзэмшил газарлуугаа оруулахгүй болохоор хөөгөөд байхаар байх газаргүй, өлссөн байвгай нар сууршилын бүсрүү орж бгаа нь мэдээж хэрэг болж бна даа.