"Баавгай явж байна" гэж худал мэдээлэл тараасан иргэнийг 50 мянган төгрөгөөр торгожээ
Цахим орчинд "Баавгай явж байна" гэх мэдээлэл өчигдөр /2026.10.10/нийтлэгдсэн. Мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад, иргэн "Б" нь хиймэл оюун ухаан ашиглан, хуурамч зураг бүтээж, цахим орчинд нийтэлсэн нь тогтоогджээ.
Иймд худал мэдээлэл түгээсэн иргэнд Зөрчлийн тухай хуулийн 15.9-д зааснаар хариуцлага тооцжээ.
Тус заалтад “Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.