С.Бямбацогт: Зээлийн хүүг бууруулж, аппликейшнээс давхардуулан зээл авдаг асуудлыг цэгцэлнэ

С.Бямбацогт: Зээлийн хүүг бууруулж, аппликейшнээс давхардуулан зээл авдаг асуудлыг цэгцэлнэ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.10.08) Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзаж, зээлийн хүүг бууруулахтай холбоотой асуудлаар тодорхой чиглэл өглөө. E-Mongolia систем дэх “УИХ-таныг сонсож байна” цэсээр дамжуулан иргэд Улсын Их Хуралд санал, хүсэлтээ илэрхийлж байгаа бөгөөд 700 орчим санал,гомдлын дийлэнх нь эдийн засгийн дарамт, тэр дундаа зээлийн өндөр хүүтэй холбоотой байна.

Тиймээс Улсын Их Хурлын дарга, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзах үеэрээ тус хороог чиг үүргээ хэрэгжүүлж, зах зээл дэх хэт өндөр зээлийн хүүг бууруулах бодлогын шийдлийг богино хугацаанд танилцуулж, үр дүн гаргаж ажиллах нь чухал байгааг онцоллоо.

viber_image_2026-10-08_13-01-47-498.jpg
viber_image_2026-10-08_13-01-47-498.jpg

Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд ББСБ, банкнаас 2.5 дахин өндөр буюу жилийн 50 орчим хувийн хүүтэй цахим зээлийг давхардуулан авснаас эргэн төлөх боломжгүй болж, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл өндөр байгааг УИХ-ын дарга тодотгосон.

Иймд зээлийн хүүг бодитой түвшинд хүртэл бууруулах, олон аппликейшнээс давхардуулан зээл авдаг асуудлыг цэгцлэх, өндөр хүү авахын хажуугаар давхар шимтгэл авч байгааг болиулах зэрэг асуудлаар богино хугацаанд бодлогын шийдэл танилцуулахыг тэрбээр Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад чиглэл болголоо.

viber_image_2026-10-08_13-02-05-273.jpg
viber_image_2026-10-08_13-02-05-273.jpg

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга долоодугаар сарын 29-нд Монголбанкинд 30 хоногийн хугацаатай үүрэг өгч, банкуудын зээлжих зэрэглэлийн оноо мэдээлэл ирмэгц шинэчлэгддэг, гар утас, байр ашиглалтын төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй болсон. Мөн зээлээ гэрээний хугацаанд төлсөн бол ангиллыг сайжруулах зэрэг ажлууд хийгдэж байгаа ч иргэд цахим буюу аппликейшны зээлээ төлсөн ч мэдээлэл нь шинэчлэгдэхгүй, дахин зээл авч чадахгүйд хүрээд байна гэсэн гомдол ирсэн хэвээр байна.

Иймд ББСБ-ууд мэдээллийг шинэчлэх үүргээ цаг тухайд нь биелүүлэх шаардлагатай хэмээн Улсын Их Хурлын дарга яриандаа дурдсан. Энэ нь нэг иргэн олон аппликейшнээс зээл авч, нэгийг нөгөөгөөрөө төлж, өрийн сүлжээнд орох эрсдэл рүү түлхэж байгааг анхаарах шаардлагатай байгааг санууллаа. 2026 оны хоёрдугаар улирлын байдлаар зээлийн дундаж хүү банкны салбарт сарын 1,5 хувь буюу жилд 18 орчим хувь байхад ББСБ-д сарын 3,7 хувь буюу жилд 40 хувь, цахим зээл дунджаар 4,1 хувь буюу жилд 50 орчим хувийн хүүтэй байгаа аж. Үүнээс гадна 450 мянган иргэн давхар зээлтэй байгаагаас 55 хувь нь хоёр ба түүнээс дээш ББСБ-аас зээл авсан байгаа нь анхаарал хандуулахаас өөр аргагүй хэмээн УИХ-ын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзах үеэрээ онцлон тэмдэглэв.

Энэ хүрээнд шаардлагатай хууль эрх зүйн өөрчлөлтийг хийх, холбогдох хуулийн төслийг боловсруулах талаар Эдийн засгийн байнгын хороотой хамтарч ажиллахыг мөн чиглэл болгосон. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин нар оролцож, санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

viber_image_2026-10-08_13-01-42-537.jpg
viber_image_2026-10-08_13-01-42-537.jpg

Сэтгэгдэл (19)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

hh 1 сар, 2 долоо хоног
zail dandaa haaj boono
Иргэн 1 сар, 2 долоо хоног
Монгол банкныхнаа оролцуулаад асуудлыг цогцоор нь харах шаардлагатай, бодлогын нь өндөр хүү санхүүгийн байгууллагуудын хүүг дэвэргэж буй биздээ.
Арай ч дээ 1 сар, 2 долоо хоног
Монголоос өөр ийм тэнэг мөнгө хүүлэлт бхгүй! Бүх банк зээлийн карттай л бол... Ломбард ББСБ байхгүй болго... Арай ч дээ
Bayarsaihan 1 сар, 2 долоо хоног
Апплагейшин буюу цахим зээлийн асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Энэ зээл нь хэрэгтэй хүндээ хэрэгтэй л байх, гэхдээ залуучууд үүнийг аав ээжийнхээ нэрээр их хэрэглэдэг бөгөөд мэдэх мэдэхгүйгээр зээл нэмж аваад нэгээр нь нөгөө зээлийг нь төлүүлэх асуудал гараад бнаа, үүний талаар тухайн апплагейшныханд гомдол гаргахад таны дансанд орсон бол та л төлнө, гэрээний дагуу та хариуцлага хүлээх үүрэгтэй гээд байдаг, яг үнэндээ аав ээжүүдийн өмнөөс хүүхдүүд нь хэрэглэдэг бөгөөд үүнээс болж гэр бүлд асуудал үүсэх юм.
Наранхүү 1 сар, 2 долоо хоног
Хүүхдүүд эцэг,эхийн нэр дээр зөвшөөрөлгүй,нууцаар авчихаад байна.Үүнийг л зогсоох арга санаачлаз шаардлагтай.
Наранхүү 1 сар, 2 долоо хоног
Хүүхдүүд эцэг,эхийн нэр дээр зөвшөөрөлгүй,нууцаар авчихаад байна.Үүнийг л зогсоох арга санаачлаз шаардлагтай.
Ах 1 сар, 2 долоо хоног
Зөв биччээд хуц мал
Ах 1 сар, 2 долоо хоног
Зөв биччээд хуц мал
Tsa 1 сар, 2 долоо хоног
Банк бус хүү өндөр байна.
Зочин 1 сар, 2 долоо хоног
Энэ нэг поп гар ерөнхийлөгчийн сонгуульд дэвшчих санаатай попроод шаагаад байх юм. Наад төсвийн зардлаа тана, алдагдлаа бууруул, улсынхаа өрийг бууруул, инфляциа бууруул. Та нар ажлаа хийхгүйгээс болоод хүү өндөр байгааг ойлгохгүй байна уу? Амьдрал мэдэхгүй, бизнес мэдэхгүй хоосон попчид.
Шүүдэр 1 сар, 2 долоо хоног
Хурдан хийгчдээ тгд. Олон сайхан залуус зээлийн мөлжлөгт ороод өндийхөө блаа. Зарим нь давхардуулж авч тоглоом тоглоод эцэг эх нь давхар өрөнд унаж бнаа. Төр хурдан арга хэмжээ авмаар бнаа
ОТГОНБАЯР 1 сар, 2 долоо хоног
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээг авч өгөөч ээ олон гишүүдийн хэрэг алга байна УИХ гишүүдийг цөөлөх хэрэгтэй байна
ОТГОНБАЯР 1 сар, 2 долоо хоног
Баян өлгий аймагын удирдлагуудыг монгол хүнээр тавих хэрэгтэй байна Хятад хүмүүсийг монгол улсаас гаргах хэрэгтэй байна
Отгонбаяр 1 сар, 2 долоо хоног
Монгол улсаас хятад иргэдийг гаргах хэрэгтэй байна Баян өлгийд байгаа удирдлагуудыг монгол хүнээр тавих хэрэгтэй байна
Зочин 1 сар, 2 долоо хоног
Банкууд нь зээлийн хувьиа 45-хувиар өгөхөөр зээл олдохгүй тэгээд ББСБ-с авч бгаашдээ зээлээ хуучин 70 хувиар өгдөг бсан тэгж өгвөл хэн өндөр хүүтэй зээл нэмж авах юм бэ
Нараа 1 сар, 2 долоо хоног
Тэтгэвэрийн зээлийн хүү маш өндөр бгаа
Иргэн 1 сар, 2 долоо хоног
Арай дэндүү шулж бна манайхаасийм өндөр хүүтэй орон хаана ч бхгүй дэлхийн дундаж банкны хүү 4 хувьтай бна Хүүг багасгаачээ
ИРГЭН 1 сар, 2 долоо хоног
ЭД НАРТ ЕР НЬ ЯМАР ХАМАА БАЙНА АА!!! ЗЭЭЛЭЭ АВНА УУ, БАЙНА УУ, ЗҮГЭЭР Л ХУВЬ ХҮН ӨӨРӨӨС НЬ ШАЛТГААЛСАН АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ УГ НЬ БОЛ...ГЭТЭЛ ТЭНЭГ ТОГТОЛЦООТОЙ ТӨР НЬ ОРОЛЦООДОЛ..
Амаа 1 сар, 2 долоо хоног
Дуугай л өөрсдийнхөө идэж уудгаа л хичээ ядарсан ард иргэд чинь энүүгээр л амьдарч бна хэдэн ядарсан ард иргэдээрээ л оролдох юм даа тийм л бол зээлүүдийг нь тэглэж өгөөч чадахгүй бж