Чили улсад үер бууж, онц байдал зарлаад байна

Чили улсад үер бууж, онц байдал зарлаад байна

Чили улсын нийслэл Сантьяго хот орчимд 2026 оны 10 дугаар сарын 8-нд хүчтэй аадар борооны улмаас үер бууж, хөрсний гулгалт үүсчээ. Сантьяго хотоор урсан өнгөрдөг Мапочо гол эргээсээ хальж, үүнтэй холбоотойгоор оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Хөрсний гулгалт болон борооноос үүдэлтэй аюулт үзэгдэл бүс нутагт нүүрлэх эрсдэл өндөр байгаатай холбогдуулан эрх баригчид тус улсын өөр 10 дүүрэгт өндөржүүлсэн бэлэн байдлын түвшин зарлаад байна.

Чилийн төвийн бүс нутагт хэдэн арван айл өрх хохирол амсаж, нийслэл Сантьяго хотод 12,000 айл өрх, хэрэглэгч цахилгаан эрчим хүчгүй болсон талаар албаны хүмүүс мэдээлжээ.

Хүчтэй аадар борооны улмаас хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Гал сөнөөгчдийн мэдээлснээр, 1000 гаруй хүнийг аварч, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.