ШҮҮХ: Сэжигтнийг баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцов

ШҮҮХ: Сэжигтнийг баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригоос гаргасан “... Нэр бүхий фэйсбүүкийн хуудаснаас нийтийн албан тушаалтнуудын холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн эрхэлж буй ажил, албан тушаал, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хохирол учруулж болзошгүй агуулгатай мэдээ тараасан...” гэх гэмт хэргийн шинжтэй гомдолд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр Т.Шинэбаярыг 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 05 цаг 10 минутаас эхлэн хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах тухай прокурорын саналыг 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус шүүх хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүх хэрэг бүртгэлтийн явцад хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал зэргээс үзэхэд дээрх нөхцөл байдал тогтоогдсон, сэжигтэн Т.Шинэбаярын хувийн байдал, холбогдсон гэмт хэргийн шинжийг харгалзан прокурорын саналыг хүлээн авч, түүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцож шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл (12)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Suuri 1 сар
Muusain lalaruud. Ner hund gj yu bdii zda
Иргэн 1 сар
Харж байхад сурвалжлагч нэрийн дор төрийн ордонд орж гардаг хэл амаа билүүдсэн мэргэжлийн ёс зүйгүй эмс хүүхнүүдийн үйлдэл хэрээс хэтэрч байгаад дүгнэлт хийх цаг болсон шүү.
Б Нямжав. 1 сар
ЗӨВ ШҮҮ.ИХЭНХ СЭТГҮҮЛЧИД БУСДЫГ ДАРАМТАЛЖ МӨНГӨ АВДАГ БОЛСОН
Б Нямжав. 1 сар
ЗӨВ ШҮҮ.ИХЭНХ СЭТГҮҮЛЧИД БУСДЫГ ДАРАМТАЛЖ МӨНГӨ АВДАГ БОЛСОН
Сорооноо 1 сар
Хөөх шүүгч нар амралтын өдөр ажилладаг болчихсон юмуу.тэгж новшрохгүй ээ.ямар яаралтай болоод нэг муу сэтгүүлчийг хорих гэж яардаг юм.Болиод өгөөрэй.
Төрболд 1 сар
Аргагүй ч хүчтэний өмнө хүчгүй нь буруутай. Бөөсөнд хутга гэгчээр . Манай төр , шүүх засаглал нь ялзарсан ,дампуурчихсан гэдэг илт. Үнэн үгэнд боож үхэх нь холгүй , хагас , бүтэн сайн гэлтгүй үгүй мөн шуурхай ажиллаж байна.Ёстой чөтгөр аваасай.
Шударга иргэн 1 сар
Үнэн шүү. Харж байхад сурвалжлагч нэрийн дор төрийн ордонд орж гардаг хэл амаа билүүдсэн мэргэжлийн ёс зүйгүй ,түүний үйлдэл нь ярилцлага авах биш,зөв мэлээлэл түгээх биш эсрэгээрээ хаана ч хэний ч эрхийг зөрчиж дайрч давшилж, доромжилж, бусдаар булилуулах бохир зүйл хийдэг хүүхэн Шинэбаярын үйлдэл хэрээс хэтэрч байгаад дүгнэлт хийх цаг болсон шүү.
Х 1 сар
Даравгараасаа болж дээ.
Бб 1 сар
Монголчуудад бага ч гсэн даруулга хэрэгтэй. Ёс зүй бхгүй бол улс мөхнө
Зочин 1 сар
МАН-ны Төрд шургалсан хулгайч луйварчдын идэж гударч цусласан хэргүүдийн ард түмэнд түгээн дэлгэрүүлсэн сэтгүүлчийг өш хонзонгийн шахалтаар баривчлан хорьж залхаан цээрлүүлж буй нэгэн бодит үйл ажиллагаа гэж иргэд дүгнэж байна даа!!!🙈🙈🙈 У.Хүрэлсүх орлогоо нотол!!!🤓🤓🤓
Зочин 1 сар
МАН-ны Төрд шургалсан хулгайч луйварчдын идэж гударч цусласан хэргүүдийн ард түмэнд түгээн дэлгэрүүлсэн сэтгүүлчийг өш хонзонгийн шахалтаар баривчлан хорьж залхаан цээрлүүлж буй нэгэн бодит үйл ажиллагаа гэж иргэд дүгнэж байна даа!!!🙈🙈🙈 У.Хүрэлсүх орлогоо нотол!!!🤓🤓🤓
гость-320561 1 сар
Хүүрэнсүг бол новш шүү дээ