Факторингийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан хуультай болно

Факторингийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан хуультай болно

Монгол Улсад факторингийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан анхны хуулийн төслийг өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны байранд болж байна. 

Одоогоор факторинг зөвхөн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулагдаж, зах зээлд нэвтрэх боломж хязгаарлагдмал байгаа аж.  Шинэ хуулийн төсөлд факторингийн төрөл, гэрээний агуулга, авлага шилжүүлсэн тухай мэдэгдэх, төлбөр барагдуулах нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэхээр тусгажээ. Хуулийн төслийн зорилго нь факторингийн зах зээлийг нээлттэй, ил тод болгож, бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх юм.

Хэлэлцүүлэгт холбогдох байгууллага, мэргэжилтнүүд, зах зээлд оролцогчид санал, байр сууриа илэрхийлж байна. 

5323849f63f64079b80ce621e877f1bb

1093ca6caf9245d88337fd9a02684530

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.