🔴Л.Гантөмөр: Хэвлэл мэдээллийн байгууллага орлоготой байж гэмээнэ хараат бус ажиллах боломжтой
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрх чөлөөний асуудлаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:
-Сэтгүүлчид рүү чиглэсэн шахалт, халдлага хэрээс хэтэрч байна. Тэднийг хөрөнгөтэй, хөрөнгөгүй гэдгээр нь шахалт үзүүлж болохгүй. Хүний эрх рүү ялангуяа сэтгүүлчдийн эрх рүү халдаж байгаа үзэгдэл хавтгайрч байна.
Хэвлэл мэдээллийн байгууллага орлоготой байж гэмээнэ хараат бус ажиллах боломжтой. Хэвлэл мэдээллийг бизнес хийлээ, орлого оллоо гэж буруутгаж болохгүй. Хэвлэлийнхэн эвлэлдэн нэгдэж, Засгийн газрын мэдээлэлд 2-3 хоногийн "детокс" зарлан, мэдээллийг нь түгээхгүй байх замаар дөрөв дэх засаглалын хүч, үнэ цэнийг ойлгуулах хэрэгтэй.
Мөн яам, агентлагуудын дэргэдэх хэвлэлийн албадыг татан буулгах шаардлагатай. Авьяаслаг олон сэтгүүлч яамдын хэвлэлийн төлөөлөгч болж, зөвхөн яам, сайдаа сурталчлахаас өөр ажил хийхгүй бодит үнэнийг хүргэх боломжгүй болж байна.
Улс төрчид, эрх баригчид удаа дараагийн сонгуульд хэвлэлд маш их мөнгө зарцуулсан. Одоо тэр мөнгөнийхөө тайланг нэхэж бүгдэд нь эрүү үүсгэх гэж байна. Иймд тэднийг хамгаалах Өршөөлийн хууль санаачлахаар төлөвлөж байна. Монголын дөрөв дэх засаглал аюулд орвол үлдсэн гурван засаглал нь бүлэглэн хуйвалдаж, хулгай зэлгий хийх явдал гаарна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.