Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна

Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна

Сөүлийн гудамжинд аравдугаар сарын 23-ны өглөө Сүхбаатар дүүрэг,хотын дарга Б.Пүрэвдагва ажиллаж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг чанартай зохион байгуулах үүрэг өглөө. Сүхбаатар дүүрэг 711 тонн давс, 668 тонн бодис, 180 шоо метр дайргын нөөцтэй, төв зам, туслах зам, зуслангийн бүсийн чиглэлд халтиргаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.

6adaeafe22dfb32b15f7599dСүхбаатар дүүргийн Ерөнхий менежер Ц.Анхбаяр “Аравдугаар сарын 23-ны өглөөний байдлаар Сүхбаатар дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний гурван байгууллагын инженер техникийн ажилтан, зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч 185 хүний бүрэлдэхүүнтэй 36 техник, 20 бичил төхөөрөмжтэй ажиллаж байна. Явган хүний зам, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж, иргэдийн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүллээ. Халтиргаа үүсэхээс сэргийлж, 22 тонн давс, 92 тонн бодис зам талбайд цацсан” гэлээ.

Хотын дарга Б.Пүрэвдагва цас орсон үед урьдчилан бэлэн байдлыг хангаж, зам талбайг аюулгүй болгож ажиллахыг дүүргүүдэд үүрэг болголоо. 

6adaeb0e22dfb32b15f7599e

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.