Улаанбаатарт 0 хэм орчим дулаан байна

Улаанбаатарт 0 хэм орчим дулаан байна

Аравдугаар сарын 25-нд Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм ялимгүй цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна.

10-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 25-ны өдөр Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр 6-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 хэм, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 0 хэм орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 0+2 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.

2026 оны 10-р сарын 26-наас 2026 оны 10-р сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 26-нд Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн зарим, Төв аймгийн зүүн хойд сумдаар, 28-нд Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сумдаар 0.0-1.0 мм, 29-нд Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим, Хэнтий, Дорнодын хойд сумдаар 0.0-2.0 мм цас орно. Салхи 26-27-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө 23 хэм хүйтнээс 28хэм, өдөртөө 7 хэм хүйтнээс 12 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16 хэм хүйтнээс 21 хэм, өдөртөө 1 хэм хүйтнээс 6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэмдулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7 хэм хүйтнээс 12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэмдулаан, бусад нутгаар шөнөдөө 11 хэм хүйтнээс 16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.