Дорнод-Дарьгангын тал нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

Дорнод-Дарьгангын тал нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

Ихэнх нутгаар үүлэрхэг. Өвөрхангай, Төв аймгийн зарим, Сэлэнгийн зүүн, Дорноговь, Сүхбаатарын өмнөд, Дорнодын ихэнх сумдын нутгаар 0.0-12.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -4...-9 градус, Их нууруудын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +7...+12 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 7 градусаар хүйтэрч 0...-2 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 5 градусаар хүйтэрч 0...-2 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 5 градусаар хүйтэрч -1...-3 градус хүйтэн байна. 

Гэрэл зургийг Б.Баяр 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.