“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд нээлттэй өдөрлөг болж байна

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд нээлттэй өдөрлөг болж байна

Сүхбаатарын талбайд үргэлжилж буй Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээний “Нээлттэй өдөрлөг”-т Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харьяа байгууллагууд оролцож, иргэдэд төрийн үйлчилгээ, мэдээлэл, зөвлөгөөг газар дээр нь хүргэж байна.

593b9c2e819346008e15cb97ebe4d5ac

Өдөрлөгөөр нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, хүүхэд хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн үйлчилгээ үзүүлж, санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байгаа юм.

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах чиглэлээр боловсруулж буй хууль, эрх зүйн шинэчлэлүүдээ танилцуулж байна.

Үүнд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай болон Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд багтаж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, дохионы хэл, төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгаатай холбоотой хуулийн төслүүдийн зорилго, ач холбогдлыг иргэдэд танилцуулж, санал авч байгаа аж.

20a204f94b734950908419b6f1e7263b

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.