Иргэн, ААН-үүд ойролцоох 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулахыг уриаллаа
НИТХ-ын 2009 оны 63 дугаар тогтоол, 2012 оны 61 тогтоолоор батлагдсан “Хот тохижилт цэвэрлэгээний талаар иргэн аж ахуйн нэгж байгууллагаас дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийг баталсан байна. Гэвч эдгээр тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүддээ хандан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч уриалга гаргав.
“Хот тохижилт, цэвэрлэгээний журам”-ын дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх орчны, мөн дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний зам, ногоон байгууламжийн хог хаягдлыг цэвэрлэж, орчны бохирдлыг арилгах, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
Тиймээс Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд ойролцоох 50 метр доторх газрын тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээг бүрэн хариуцаж, аюулгүй, цэвэрхэн орчин бүрдүүлж ажиллахыг нийслэлчүүддээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва уриалж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.