СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2023-10-23

Онцлох сурвалжилга: Хугацаат цэргийн албан хаагчид өдөрт ямар хүнс хэрэглэдэг вэ?

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 сарын өмнө

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Хугацаат цэргийн албанд татагдсан цэргүүд өдөрт ямар хэмжээтэй хоол, хүнс хэрэглэдэг талаар Монгол Улсын баатар Ч.Дугаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн Хангалт, үйлчилгээний тасгийн дарга, ахмад П.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өгсөн юм.

ХХЕГ-ын даргын А/22 дугаар тушаалаар Хүнсний бүтээгдэхүүнийг улирлаар нь аваад сар бүр ангийн төв, заставыг хангадаг байна. Цэргийн албан хаагч ачааллаасаа шалтгаалж өдөрт 4300 клкалори илчлэг авах ёстой. Энэ илчлэгийг ХХЕГ-ын төв лабораториор шинжлүүлсэн, шинжилгээнд орсон бүх хүнсний бүтээгдэхүүнийг хугацаат цэргийн албан хаагчдаа өгдөг. Нийт 25 нэрийн 37 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хугацаат цэргийн албан хаагчид хооллож байна.

Тухайлбал, жимсны чанамал дөрвөн янз, масло 82.5 хувьтай ямар ч маргарингүй цэвэр маслыг хугацаат цэргийн албан хаагчид хүнсэндээ хэрэглэж байгаа аж. Мөн цайны идээ тав, ургамлын тос таван төрөл, бүх төрлийн гоймон, үзэм, будаа гэхэд гурвалжин, цагаан, шар, хөц, Улаанбаатар гурил нэг, хоёр, хоолны амтлагчууд. Ангиас өөрийн нөөц бололцоогоор хүнсний нэр төрлийг нэмэх зорилгоор хөмүүл, таана, даршилсан бүтээгдэхүүнийг хугацаат цэргийн албан хаагчдын хүнсэнд өдөр тутамдаа хэрэглэж байна.

Хоолны хуваарь долоо хоногоор отрядын даргаар батлагдаад долоо хоногт гурван удаа сонголтод хоолыг хугацаат цэргийн албан хаагчид идэх боломжтой ажээ. 

Хүнсний бүтээгдэхүүний хугацаа, норм нь нэг жилийн хугацаатай юм байна. Улирал тутам хүнсний бүтээгдэхүүнээ татаж авахдаа заавал ХХЕГ-ын хүнсний лабораторит шинжлүүлээд эрүүл, цэргийн хүнсэнд хэрэглэж болно гэсэн тохиолдолд авдаг байна.

Мөн тухайн өдрийн хоол ямар байсан талаар албан хаагчид сэтгэгдлээ бичиж үлдээдэг байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.