СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2023-09-01

“Монгол-Итали” дурсгалын ялтсан зоос гаргалаа

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
8 сарын өмнө

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис болон их лам нар болох Жиоржио Маренго болон Луис Антонио Тагле нарын Монгол Улсад хийж буй түүхэн айлчлалыг угтан Монголбанк Монгол Улс дахь Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдын яамтай хамтран “Монгол-Итали” дурсгалын ялтсан зоосыг гаргалаа.

Тус ялтсан зоосны нээлтэд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Лауро Ботта, дурсгалын зоос цуглуулагчид, судлаачид болон холбогдох бусад төлөөлөгчид оролцов.

Ёслолын ажиллагааг нээж, Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Лауро Ботта болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар үг хэлэв.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улс, Итали улсын хоорондын дипломат харилцаа нь өнө эртний түүхтэй бөгөөд 1246 он буюу Монголын эзэнт гүрний үед IV Пап Инночензогийн илгээсэн захидлыг Италийн Дипломат элч Жиованни Пиан Дэл Карпини Гүюг хаанд бараалхан гардуулж байсан түүхтэй. Түүний Гүюг хаанд бараалхаж буй мөчийг Итали улсын зураач Жэрардо Дотторигийн зурснаар 1949 онд Плано Карпинигийн төрөлх нутаг болох Мажионэ хотын захиргааны зөвлөлийн танхимын хананд мөнхөлсөн байдаг. Тус бүтээлийг “Монгол-Итали” дурсгалын ялтсан зоосонд дүрсэлсэн.” гэв.

Түүнчлэн энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тус дурсгалын зоосны дээжийг Элчин сайд хатагтай Лауро Боттад гардуулан өглөө.

Энэхүү дурсгалын зоосыг 50 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 5 грамм жинтэй, 999.9 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэсэн бөгөөд 150мм/65мм хэмжээтэй дурсгалын ялтсан зоос юм.

Монголбанк Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд өмнө нь Япон, БНСУ, БНХАУ, ОХУ болон Австрали улсын хамтын ажиллагааны дурсгалын зоосыг гаргаж байсан билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.