МҮБХ: 70 минут санаачлагагүй барилдсан бөхийг барилдаанаас хасна

Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл /2022.06.20/ гаргаж үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт орсон талаар мэдээлэв.

“Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.5-д заасан “1-ээс 4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, 5-аас дээших даваа 20 минут байна” гэж заасныг “1-ээс 4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцаас барилдуулах хугацаа 30 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 55 минут байна. 5-аас дээших давааны үндсэн хугацаа 20 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцаас барилдуулах хугацаа 40 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 70 минут байна.

Барилдааны хугацааг дээрх байдлаар тогтоосноор аль ч даваанд санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, санаачилга харах 10 минутад идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзэж, идэвх санаачилгагүй бөхийг хасч, нөгөө бөхийг давуулах” өөрчлөлт орууллаа.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.