5-р сарын 18 -наас 19 -нд шилжих шѳнѳ онц аюултай байгалийн гамшигт үзэгдэл болно

5-р сарын 18 -наас 19 -ны шилжих шѳнѳ Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутгаар, 19-ний өдөр Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр онц аюултай байгалийн гамшигт үзэгдэл болох урьдчилсан мэдээ гарчээ.  

Энэ үед салхи зүүн хойноос баруун хойш эргэж нойтон цас орж 18-24 м/секунд хүрч цасан болон шороон шуурга шуурна.

Иймд малчид иргэд анхаарал болгоомжтой байж цаг алдалгүй бэлтгэлээ базааж аюулт, үзэгдлээс сэрэмжлэхийг зөвлөж байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.