Иргэд, ААН-үүд 50 метр газраа цэвэрлэхгүй бол цэвэрхэн хотын тухай ярих боломжгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан орчныхоо 50 метр хүртэлх талбайг бүрэн хариуцан цэвэрлэж, тохижуулах, аюулгүй байдлаа хангахыг уриалаад байгаа билээ.
Хот тохижилт, цэвэрлэгээний тухай тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд гаргасан энэхүү уриалга нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр хог хаягдлаа цэвэрлэх, ногоон байгууламжаа арчлах, нийтийн эзэмшлийн орчны өнгө үзэмжийг сайжруулах тухай юм. Хотын дарга “Цэвэр орчныг бүрдүүлэх нь төрийн үүргээс гадна иргэн бүрийн идэвхтэй оролцоо” гэдгийг л дахин дахин уриалаад байгаа юм. Хоггүй цэвэрхэн хотдоо илүү аюулгүй амьдарцгаая.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.