Хамтын ажиллагааны “санамж бичиг” байгууллаа
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Б.Мөнхдөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан нар 2026.06.19-ний өдөр хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.
Тус хамтын ажиллагааны санамж бичиг нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/-ийн хүрээнд хорих ял эдэлж байгаа, суллагдах хугацаа дөхсөн болон хорихоос суллагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй хэрэгцээ, саад бэрхшээлийг тодорхойлж, тэднийг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, хөдөлмөрт бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, ажилд зуучлах болон нийгэмд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.