Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоожээ
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан таван бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ бүхий тээврийн хэрэгсэл, орон сууц зэрэг нуугдмал хөрөнгүүдийг илрүүлжээ.
Тодруулбал, Бүлэг этгээдүүд мөрийтэй тоглоомын “Armani” нэртэй сайт, “Pokerrr” аппликейшнд “Dollar Holdem”, “Путин ах”, “Mazab, Хүрээ, 42y22” нэртэй мөрийтэй тоглоомын клубүүд үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг тогтоожээ.
Дээрх этгээдүүд нь сайт үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг тогтоож, шалгалтын явцад цахим мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглаж байсан эд зүйлсийг хураан авч, үйл ажиллагаанд ашиглагдсан дансуудаар хийгдсэн хууль бус гүйлгээнүүдийг нь тогтоосон байна. Мөн “Mazab, Хүрээ, 42y22” клуб сервэрийг хөдөө орон нутагт байрлуулан цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг илрүүллээ. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйлдэгдэж байгаа мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой үе шаттай арга хэмжээнүүдийг тасралтгүй явуулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.