Карабин бууны улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэллээ

Карабин бууны улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэллээ
Монголын практик буудлагын холбооноос 2026 оны 06 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулсан Карабин бууны улсын аварга шалгаруулах тэмцээний хагас автомат опен төрөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны Тусгай ажиллагааны газрын Бүлгийн дайрагч, Олон улсын хэмжээний мастер, дэслэгч С.Дашдэмбэрэл хувийн дүнгээр алтан медаль хүртлээ. 
 
Мөн 439 дүгээр хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, Спортын дэд мастер, дэд ахлагч Д.Мөнх-Алдар хүрэл медаль, багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүллээ.
 
Тус тэмцээнд Монголын практик буудлагын холбооны 53 буудагч хагас автомат стандарт, хагас автомат опен, гар цэнэглэлттэй опен ангилал гэсэн 3 төрлөөр цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.