Алтайн гудамжнаас Галдан бошигтын гудамж хүртэлх 798 метр урт замыг шинэчилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва авто замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр энэ амралтын өдрүүдээр ажиллалаа.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн ес, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Алтайн гудамжнаас Галдан бошигтын гудамж хүртэлх 798 метр урт замыг шинэчилж байгаа юм. Өнөөдрийн байдлаар авто замын ажлын явц 22 хувьтай байгааг албаны хүмүүс хэллээ. Авто замын ажлыг “Дэд бүтэц консалт” ХХК гүйцэтгэж буй.
Авто замын ажлын хүрээнд дараах ажлуудыг хийсэн байна. Үүнд:
- Нийт 3536.17 шоо метр талбайд ургамлын үе хуулж, 9835.35 ам метр талбайд ул хөрсийг тэгшилж, нягтруулсан.
-Цахилгаан дамжуулах шугамын ажил 60 хувьтай байна.
-Холбооны худаг сувагчлал байгуулах ажил 90 хувьтай байна.
-Явган замын суурийн ажлыг хэсэгчлэн хийж гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.