Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувийн ялалт байгууллаа
Аймаг сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль өчигдөр (2026.06.21) боллоо.
Энэ жил таван аймгийн есөн суманд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есөн мандат, 15 аймгийн 37 мандат дээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль товлон зарласан.
Сонгуульд МАН-аас 45, АН-аас 44, ХҮН намаас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр нэг, бие даан нэр дэвшигч тав, нийт 99 нэр дэвшигч өрсөлдөж санал хураалтын урьдчилсан дүн гарлаа. Урьдчилсан дүнгээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есөн мандатад нөхөн сонгууль явагдсаны есөн мандат дээр Монгол Ардын намаас нэр дэвшигчид 100 хувийн үнэмлэхүй ялалт байгууллаа.
Харин сумдын ИТХ-ын нөхөн сонгуулийн хувьд 15 аймгийн 37 сумын ИТХ-ын нөхөн сонгуулийн 37 мандатын 17 мандатад Монгол Ардын намаас нэр дэвшигчид, 17 мандатад Ардчилсан намаас нэр дэвшигчид, нэг мандат буюу 0.2 хувьд ХҮН намаас нэр дэвшигч, хоёр мандат буюу 0.4 хувьд бие даагчид тус тус ялалт байгуулсан гэсэн урьдчилсан мэдээ ирээд байна.
Аймаг, сумдын ИТХ-ын нөхөн сонгуулийн нийлбэр дүнгээр нийт 46 мандатаас МАН 26 мандат буюу 56.5 хувийн ялалт, АН 17 мандат буюу 36.9 хувийн ялалт, ХҮН нам нэг мандат 0.2 хувийн ялалт, Бие даагч хоёр мандат буюу 0.4 хувийн ялалтыг тус тус авсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.