МСНЭ-ийн XIX их хурал эхэллээ
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XIX их хурал өнөөдөр болж байна.
Хурлаар МСНЭ-ийн дүрмийн дагуу өмнөх ерөнхийлөгчийн болон Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа. Тиймээс шинэ ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийг сонгох юм. Энэ удаагийн хуралд мандатын эрхтэй 300 орчим төлөөлөгч оролцох ёстой ч 60 гаруй хувийн ирцтэй эхэлжээ.
Энэ удаагийн их хурлаар ерөнхийлөгчид Л.Нинжжамц, Э.Дагиймаа, З.Боргилмаа нар нэрээ дэвшүүлжээ. Хурлаар МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр хурлын үндсэн илтгэлийг тавих бол Хяналтын зөвлөлийн дарга С.Алтанцэцэг тайлангаа тайлагнах юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.