Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ

Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ

Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн оны аравдугаар сард нээсэн. Тус ажлыг “Монгол зам” групп, “Ганбүрд” ХХК түншлэл гүйцэтгэж байгаа бөгөөд замын нийт гүйцэтгэл 91 хувьтай үргэлжилж байна.

Өнгө хучилт, тэмдэг тэмдэглэгээг хийж улсын баяр наадмын өмнө буюу долоодугаар сарын 10-нд бүрэн дуусгахаар төлөвлөж байна. Энэхүү зам нь дөрвөн байршилд нүхэн гарц, нэг гүүр, нийт уртдаа гадаргын ус зайлуулах шугамтай юм. 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан замын гүүрэн байгууламж, тулц ханын ажилтай танилцжээ. 

6a3746200e1ea02d0ac50e88

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөний түгжрэлийн гол шалтгаан нь автобус байдаг. Тиймээс  энэхүү замыг нийтийн тээвэрт зориулан хийж байна. Өмнө нь төвөөрөө яваад Өнөр хорооллоор дайрч, буцаад Баянхошуу, Баруунсалаа, Зүүнсалаа руу ордог байсан.

Тэгвэл энэ зам ашиглалтад орсноор Хорооллын эцсээс шууд Баянхошуу руу зорчих боломжтой юм. Зам ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөө, Өнөр хорооллын замын ачааллыг бууруулна. Тухайлбал, замын ачаалал 30 гаруй хувиар буурах судалгаатай. Наймдугаар сарын нэгнээс өмнө гэрлэн дохиог яаралтай тавих хэрэгтэй. Бид автомашин төвтэй бус хүн төвтэй хот байх бодлого барин ажиллаж байна. Тиймээс замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ. Түүнчлэн бид дараа дараагийн том бүтээн байгуулалтад гаднын бус үндэсний компаниудаа дэмжин ажиллана” гэлээ.

6a3748900e1ea02d0ac50e92

6a3746340e1ea02d0ac50e8a

6a3746380e1ea02d0ac50e8b

6a37463c0e1ea02d0ac50e8c

6a3746480e1ea02d0ac50e8d

6a3746520e1ea02d0ac50e8f

6a3746550e1ea02d0ac50e90

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.