The MongolZ шатрын баг Рапид төрлийн U2400 ангиллын Дэлхийн аварга боллоо

The MongolZ шатрын баг Рапид төрлийн U2400 ангиллын Дэлхийн аварга боллоо

Олон улсын шатрын холбооноос (FIDE) зохион байгуулж буй 2026 оны Рапид болон блиц төрлийн Дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээн энэ өдрүүдэд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт үргэлжилж байна.

The MongolZ шатрын баг Дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнд хоёр дахь жилдээ оролцож байгаа бөгөөд өнгөрсөн жил дэд байрт шалгарч байсан бол энэ жил амжилтаа ахиулж аваргын цом хүртлээ.

Түүнчлэн нийт 48 багаас чансаагаар 28 дугаарт эрэмбэлэгдсэн манай баг дэлхийн хүчирхэг өрсөлдөгчдийн эсрэг гайхалтай тоглолтуудыг үзүүлж Монголын нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөлөө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.