Ногоон нуур орчимд хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Баянбүрдийн тойргийн ард иргэдийн сайн мэдэх Ногоон нуурын орчимд ажиллалаа.

Ногоон нуур орчимд 5.5 га газрыг чөлөөлж, “Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн ажлууд явагдаж байна. Одоогоор 85 нэгж газар чөлөөлөхөөс 74 нэгж газрыг чөлөөлсөн, 11 нэгж газрыг чөлөөлөх шаардлагатай байгаа юм.
Нийтийн эрх ашгийн төлөө, нийтийн эзэмшлийн бүтээн байгуулалт хийгдэх төлөвлөгөө гарсан учраас дээр дурдагдсан 11 нэгж газрын эздийг газраа чөлөөлж өгөхийг Нийслэлийн засаг дарга уриаллаа.
Шинээр байгуулагдах цэцэрлэгт хүрээлэн нь 133 машины зогсоолтой, нас насны хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбайтай, Ногоон нуураа байгалийнх нь хэв маягийг алдагдуулахгүйгээр хиймэл нуур үүсгэн тожижуулах юм байна. Тохижилтын энэ ажилд ХААН банк хамтран ажиллана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.