Суралцангаа ажил эрхэлж буй оюутнууд цалингаа шимтгэлгүй авна
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан оюутан, залуучуудад зориулсан даатгалын уян хатан зохицуулалтыг танилцуулах хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлэгт ГБХНХ-ын яамны холбогдох албаныхан болон Монголын Оюутны холбоо, Монгол Улсын Их сургуулийн оюутнууд төлөөлөн оролцлоо.
ГБХНХ-ын яамнаас санаачилсан зохицуулалт батлагдсанаар оюутнууд суралцангаа ажил эрхэлж буй залуус цалингаа шимтгэлгүйгээр бүтэн авч санхүүгээ шийдвэрлэхээс гадна 25 наснаас өмнө шимтгэлээ нөхөн төлөх, ирээдүйн нийгмийн баталгаагаа хадгалах, хууль ёсны гэрээгээр ажиллан туршлага хуримтлуулах бодит боломж бүрдэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.