СБД-ийн Онцгой байдлын хэлтэст есөн нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

СБД-ийн Онцгой байдлын хэлтэст есөн нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
 
Монгол Улсад Онцгой байдлын алба байгуулагдсаны 22 жилийн ой маргааш тохионо. Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга М.Алтангэрэл гамшгаас хамгаалах үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг өнөөдөр Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өглөө.
 
Арга хэмжээнд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Пүрэвдорж болон Гал, түймэр унтраах, аврах 34 ангийн бие бүрэлдэхүүн оролцлоо.
 
Энэ үеэр дүүргийн Засаг дарга “Онцгой байдлын алба хаагчид та бүхэн бол байгаль, цаг уурын болоод аливаа гамшиг осол, аюул, эрсдэлээс иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэдэг өндөр эрсдэлтэй бас хариуцлагатай, нэр хүндтэй ажил. Та бүхний ажил, үйл хэргээр бахархан хүндэтгэдэг олон хүний нэг нь, би. Тийм учраас алба хаагчдынхаа тав тухтай орчинд ажиллах, албаны бэлэн байдалд шаардлагатай тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шийдвэрлэн Сүхбаатар дүүрэг аливаа гамшиг, ослын уурьдчилан сэргийлэхэд бэлтгэл, бэлэн байдлаа хангасан байхыг зорин ажиллаж байгаа” гэдгээ тодотгов.
 
Мөн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг дэмжиж, Гал, түймэр унтраах, аврах 34 болон 74 ангийн гал сөнөөгчдөд өргөө цагаан гэр олгосон юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.