Улаанбаатар их дуулгын эхний өдөр манай 20 жүдоч хүч үзнэ

Жүдо бөхийн уламжлалт “Улаанбаатар Их Дуулга-2026” тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. 

dc6eb141dfb8407c81d400744a12f42d

Улаанбаатар Их Дуулга тэмцээн нь 2028 онд АНУ-ын Лос-Анжелес хотноо зохион байгуулагдах Зуны Олимпын наадмын эрхийн оноо олгож эхлэх хамгийн анхны тэмцээн болж байна. Олон улсын жүдогийн холбоо (IJF)-ноос олимпын шинэ мөчлөгийг яг эндээс албан ёсоор эхлүүлж байна. Тэмцээнд дэлхийн 58 орны 450 гаруй шилдэг жүдочид хуран цуглаж байгаа нь Монгол Улсад зохион байгуулагдаж байсан жүдогийн тэмцээнүүдээс хамгийн олон орон оролцож буй түүхэн дээд үзүүлэлт боллоо. Олимпын 5 аварга, дэлхийн 25 гаруй аварга тэргүүтэй өнөө цагийн жүдо бөхийг өнгөлж буй 30 орчим шилдэг жүдочид "Степпе Арена"-гийн татамид гарна.

Тэмцээний эхний өдөр (зургаадугаар сарын 19) уламжлал ёсоор хөнгөн жин буюу эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг, эрэгтэйчүүдийн -60кг, -66кг жингүүдийн барилдаан явагдана. Энэ өдөр манай улсаас олимпын мөнгө, дэлхийн аварга МУГТ Б.Баасанхүү тэргүүтэй 20 жүдоч таван жинд хүч үзнэ.

Эрэгтэй хоёр жинд хүч үзэх манай бөхчүүдийн оноолтын мэдээлэл:

Эрэгтэйчүүдийн -60кг жинд:

А хэсэгт дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд эхний тойрогт энэ оны Парисын их дуулгын хүрэл медальт Казахстаны Б.Амантай учраа таарсан байна. Хоёр бөхийн хувьд анх удаа учраа таарч буй нь энэ юм. 

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн А хэсгийн оноолт
Эрэгтэйчүүдийн -60кг жингийн А хэсгийн оноолт

Тэгвэл В хэсэгт Ази тивийн залуучуудын аваргын хошой хүрэл медальт залуу тамирчин Н.Мэндсайхан эхний тойрогт олимп, дэлхийн мөнгөн медальт Тайванийн Ян Юу Вейтэй оноолт таарсан байна. Хоёр бөхийн хувьд өмнө нь 2024 оны Астанагийн их дуулга дээр учраа таарч Ян Юу Вэй давж байлаа. 

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн В хэсгийн оноолт
Эрэгтэйчүүдийн -60кг жингийн В хэсгийн оноолт

С хэсэгт энэ оны Казахстаны их дуулгын аварга Б,Сүхбат хүч үзэх ба эхний тойрогт Хятадын залуу бөхтэй учраа таарсан байна. 

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн С хэсгийн оноолт
Эрэгтэйчүүдийн -60кг жингийн С хэсгийн оноолт

D хэсэгт энэ оны Ази тивийн аваргын хүрэл медальт Т.Түмэнжаргал Африк тивийн аварга Марокко улсын залуу тамирчин А.Ч.Ахмедтэй учраа таарсан байна. Энэ хэсэгт олимпын хүрэл, дэлхийн аварга Японы алдарт Рюжи Нагаяама аваргаас гадна олимпын мөнгө, хүрэл медальт Францын Лука Мхейдзэ нарын шилдгүүд багтсан байна. 

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн D хэсгийн оноолт
Эрэгтэйчүүдийн -60кг жингийн D хэсгийн оноолт

Эрэгтэйчүүдийн -66кг жинд:

А хэсэгт залуу бөх Т.Төрболд эхний тойрогт гоц мөргөж улмаар тус жинг тэргүүлэн барилдаж буй Парисын их дуулгын аварга Азербайжаны Руслан Пашаетэй барилдах оноолттой байна. 

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн А хэсгийн оноолт
Эрэгтэйчүүдийн -66кг жингийн А хэсгийн оноолт

В хэсэгт дэлхийн аваргын хүрэл медальт К.Ёолк хүч үзэх ба тэрээр эхний тойрогт мөн гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Мароккогийн тамирчинтай учраа таарсан байна. 

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн В хэсгийн оноолт
Эрэгтэйчүүдийн -66кг жингийн В хэсгийн оноолт

С хэсэгт 2022 оны Улаанбаатарын их дуулгын аварга Б.Эрхэмбаяр хүч үзэх ба тэрээр хоёрдугаар тойрогт мастерсын мөнгөн медальт Францын Д.Боубатай учраа таарсан байна. 1995 онд төрсөн хоёр тамирчны хувьд өмнө нь хоёр ч удаа учраа таарахад Д.Боуба давж байсан түүхтэй. 

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн С хэсгийн оноолт
Эрэгтэйчүүдийн -66кг жингийн С хэсгийн оноолт

D хэсэгт энэ оны Казахстаны их дуулгын хүрэл медальт, залуу бөх Ө.Жанцандорж хоёрдугаар тойрогт 2019 оны өсвөрийн дэлхийн аварга Тайванийн Лин ЧонЮутэй хүч үзэх оноолт таарсан байна. Мөн түүнчлэн АНЭУ-ын нэр дээрээс барилдаж буй мастерсын хүрэл медальт Б.Нармандах тус хэсгийг тэргүүлэгч, энэ оны Парисын их дуулгын үзүүр түрүү БНСУ-ын Ким Чанёнтой учраа таарсан байна. 

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн D хэсгийн оноолт
Эрэгтэйчүүдийн -66кг жингийн D хэсгийн оноолт

Хэсгийн барилдаан өглөө 09:00 цагт эхлэх бол шигшээ барилдаан 17:00 цагт эхлэх хуваарьтай байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.