Монгол Улсад бүртгэлгүй таван ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байжээ
Нэр бүхий этгээдүүд Монгол Улсад бүртгэлгүй, үйлдвэрийн загвар, хийцийг хууль бусаар өөрчилсөн таван ширхэг галт зэвсгийг бусдад худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлжээ.
Үйлдвэрийн нарийвчлал, стандарт хэмжээг өөрчилсөн галт зэвсэг нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүй тул цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хууль бус галт зэвсгийн эргэлтийг хязгаарлах чиглэлээр хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Эрүүгийн хуулийн 20.5 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Галт зэвсэг, түүний бүрдэл хэсгийг хууль бусаар бэлтгэсэн, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар бэлтгэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.