Дахин төлөвлөлтийн төсөл удааширсан асуудлаар НИТХ-ын дарга Д.Ихбаяр иргэдтэй уулзлаа

Дахин төлөвлөлтийн төсөл удааширсан асуудлаар НИТХ-ын дарга Д.Ихбаяр иргэдтэй уулзлаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр, Ерөнхий сайдын хууль зүйн бодлогын зөвлөх О.Батхүү болон холбогдох мэргэжилтнүүд Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн төслийн явц болон тулгамдсан асуудлаар иргэдтэй уулзлаа.

4888ff4af8b64662bbbcdf2ebd144e20

Тухайлбал яармаг орчмын “Е” хэсэгт 2021 онд 39.9 га талбайг хамруулсан дахин төлөвлөлтийн хүрээнд 557 өрх газраа чөлөөлж, төсөл хэрэгжиж эхэлсэн байна. Энэ бүсэд “Зэндмэнэ-Эрдэнэ” төслийн хүрээнд зургаан блок орон сууц барихаар төлөвлөж, барилгын ажлыг эхлүүлжээ.

Гэвч төслийг хэрэгжүүлж буй “Андын Зам Констракшн” ХХК-ийн ажил удааширч, барилга ашиглалтад ороогүйгээс иргэд шинэ байрандаа орох хугацаа тодорхойгүй болж, удаан хугацаанд хүлээлт үүсээд байна. Үүнээс шалтгаалан зарим өрх түрээсийн төлбөр болон зээлийн дарамтад орж, асуудал шийдэгдэхийг хүлээж байгаа юм.

ddd5a2678de0407bb1739ab82c69a76e

Үүнтэй холбогдуулан НИТХ-ын дарга Д.Ихбаяр болон Ерөнхий сайдын хууль зүйн бодлогын зөвлөх О.Батхүү нар Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Д.Алтанзул, Нийслэлийн хяналт шалгалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхбаяр, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Ганзориг нарт төслийн хэрэгжилт, байгуулсан гэрээний нөхцөл болон иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлыг хууль, журмын хүрээнд нягтлан шалгаж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.