Н.Дамдиндорж: Нам, төр засгийн бодлого зөв чиглэл рүүгээ явж байна
Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын өндөр настан, сумын намын хорооны ахмад гишүүн Н.Дамдиндорж гуай 12 жил сум орон нутгийнхаа Засаг дарга, сумын намын хорооны даргаар ажилласан арвин туршлагатай буурлуудын маань нэг билээ.
Тэрбээр нам, төр засгийн бодлого зөв чиглэл рүүгээ явж байгааг онцолж сум орон нутгийнхаа намын залуу боловсон хүчнээ байнга дэмжиж, тэдэндээ өөрийн мэдлэг, туршлагаасаа хуваалцаж, зөвлөж байдаг талаараа ярилаа.

Монгол Ардын намын орон тооны бус Нарийн бичгийн дарга Д.Мөнхсайхан, Бага хурлын гишүүн Р.Амарбаясгалан, Баянхонгор аймгийн МАН-ын дэд дарга У.Балжинням, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Стратеги академийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Хулан нар Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтын үеэр Хүрээмарал сумын 60 гаруй гишүүн, дэмжигчдэд Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 стратеги, “Чөлөөлье” санаачилга, Enam 3.0 платформын талаарх мэдээлэл, танилцуулгыг хүргэж ажиллаа.
Намын ахмад гишүүн Н.Дамдиндорж, Д.Уртнасан, Ш.Галсансанж нарт МАН-ын дарга Н.Учралын мэндчилгээ уламжилж, нам, төр засгийн ажлын талаар санал бодлоо хуваалцсан юм хэмээн МАН-ын ХМОНХГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.